МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH
2013 он
  • “Хишигтэн нүүдэлчин” ХХК нь нийт 5,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн Франц улсаас сүү, махны хосолсон Монтбейлъяард үүлдрийн 155 үхэр импортлон оруулж ирж Төв аймгийн Архуст суманд улсдаа тэргүүлэх зэргийн “Нүүдэлчин” үхрийн ферм байгуулав. 

    Эрдэнэт хотод өдөр 150тн-ийн хүчин чадалтай улаан буудайн гурилын үйлдвэр, өдөрт 30тн-ийн хүчин чадалтай хөх тарианы гурилын үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж төслийн бүтээн байгуулалт, тоног, төхөөрөмж угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэв. Улаанбаатар хотын гурилын зах зээлийн 12%, хөх тарианы зах зээлийг 100% хангах чадалтай энэхүү үйлдвэр нь 2014 оны I улиралд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

     


2012 он
  • “Уул Уурхайн Үндэсний Олборлогч” ХХК нь "Тавантолгой" хувьцаат компанийн нүүрсний бүлэг ордын Баруун Цанхид уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогч компаниар шалгарав.

      "Мондулаан Трейд" ХХК үйл ажиллагаандаа ХАБЭА-ны MNS OHSAS 18001 стандартыг амжилттай нэвтрүүлэв.

     


2011 он
  • “Хишигтэн нүүдэлчин” ХХК нь Төв аймгийн Архуст сум дахь 5000га газартаа газар тариалан эрхлэх, "шинэ үеийн монгол адуу"-ны сүргийг бий болгох зорилгоор 255 адууны завод байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэв. 

    Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулахаар "Эрдэнэт гурил" ХХК-ийг үүсгэн байгуулав. Турк улсын дэлхийд тэргүүлэх зэргийн Алапала фирмээс гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав. 

     


2010 он
  • "Мондулаан Треайд" ХХК, "Арга барил" ХХК, "Эхо хангал" ХХК, "Хишигтэн нүүдэлчин" ХХК-ууд болон төслүүдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр “Нүүдэлчин групп”-ийг үүсгэн байгуулав.

    Уул уурхайн салбарт ажилладаг "Мондулаан трейд" ХХК-ийн үйл ажиллагааг геологи, хайгуул болон олборлолт гэж хоёр ангилан тус тусд нь үйл ажиллагаа явуулж эхлэв. Олборлолтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулахаар “Уул Уурхайн Үндэсний Олборлогч” ХХК буюу “MNO” ХХК-ийг "Нүүдэлчин групп" өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулав. 
     

     


2009 он
  •   Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-ийг үүсгэн байгуулав. 

     


2008 он
  • “Мондулаан Трейд” ХХК нөхөн сэргээлтийн MNS-5917, MNS-5918 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэв.
     

     


2007 он
  • “Мондулаан Трейд” ХХК-ийн уул уурхайн салбар дахь бизнес улам өргөжиж улмаар “Бороо Гоулд” ХХК-тай хамтран "Их Дашир"-ын алтны шороон ордын уурхайд геологи, хайгуулын ажлаас эхлэн олборлолт хүртэлх бүхий л ажлыг амжилттай гүйцэтгэв. Төсөл 2007-2010 он хүртэл үргэлжлэв. 

     


2006 он
  • “Эхо Хангал” ХХК нь “ШИНЭ ТЕХНОЛОГИ – ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН” = “ҮНДЭСНИЙ СТАНДАРТ”-ыг бий болгох зорилгоор хөрс, ус, эрдэс судлалын өөрийн лабораторыг нээв.

     


2004 он
  • "Мондулаан Трейд" ХХК нь уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар дахь бизнесээ улам өргөжүүлж дулаан үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Эхо Хангал” ХХК-ийг үүсгэн байгуулав.


2000 он
  • “Мондулаан Трейд”ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөн уул уурхайн салбарт алтны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэв. 


1998 он
  • Нүүдэлчин групп нь Монгол улсын бизнесийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж дулаан үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой  “Мондулаан Трейд” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдав.