МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Уул уурхай, хүнс хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад хүчээ сорьж, эцэг өвгөдийн минь нэрийдэж заншсан “Нүүдэлчин” үсгээр овоглосон манай шинэ үеийн манлайлагчид, дунд үеийн залуус, ахмад үеийн алтан гартай хамт олон маань атгасан гар шиг хүчтэй, арга билэг шиг эв нэгдэлтэй, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлдэг нь бодож төлөвлөхдөө ухаалаг, авъяас чадвар нь тодорсон, зөв хандлага, хүнлэг сэтгэл, итгэлцэл, итгэл бахархлыг сэтгэлдээ шингээн ажилладагтай шууд холбоотой юм.

 

Эрхэм хамт олон Та нартаа болон манай байгууллагатай харилцагч, хамтран ажиллагч, хөрөнгө оруулагч, түншлэгч байгууллага болон манайхыг зорин ирж буй хэн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд гүнээ хүндэтгэлтэйгээр талархал илэрхийлье.

 

Манай компани анх 1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 6 охин компани, 1 хараат компанитайгаар нийт 700 гаруй шилдэг хамт олныг эгнээндээ нэгтгэн улмаар салбар бүрдээ гишгэсэн газартаа үүх түүхээ үлдээсээр явна.

 

2000 онд анх өөрийн хөрөнгөөр уул уурхайн салбарын үйл ажиллагааг амжилттай босгож улмаар гадны хөрөнгө оруулалт бүхий компаниудтай өрсөлдөхүйц менежмент, ажиллах хүч, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлтийн зөв хандлага, хэвшлийг бий болгосон нь бидний бахархал юм. Мөн Төв аймгийн нутагт 5000 га газар нутагт тоомсог морь, адууны аж ахуй, газар тариалан эрхэлж буй бөгөөд 2012 онд сайн үүлдрийн үхрийн фирм, түүнийг даган бяслаг сүүний үйлдвэр байгуулах болон бусад олон томоохон бизнесийг бүтээхээр төлөвлөн ажиллаж байгаа нь манай хамт олны итгэл зүтгэлийн үр дүн бөгөөд аймаг, орон нутаг, бүс, улсынхаа “Үндэсний шинэ бахархал” нь болохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

 

Энэ бүхэн маань ямагт анхдагч байр суурьнаас хандаж, цаг үргэлж шинийг эрэлхийлж, манлайлж ажилласны үр дүн болов уу. Ажилтан бүр компанийнхаа төлөө, компани маань улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхэд хамтдаа тэмүүлэхэд дэмжиж тусалдаг нийт харилцагч, хамтран ажиллагч, хөрөнгө оруулагч, түншлэгч байгууллагад тусгайлан талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн дээд, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн: “Нүүдэлчин" группийн ерөнхий захирал                 Ш. Бүтэд

Нүүдэлчин групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, компанийнхаа тогтвортой хөгжлийг хангах, нийгэмд өндөр хариуцлагатай ажиллах зорилтуудыг өмнөө тавьж ирсэн. 

 

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах салбарууд болох уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн зэрэг салбаруудад тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил нь бизнесийн салбар дахь компанийн засаглалаас ихээхэн хамааралтай гэж үздэг бөгөөд үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан оновчтой удирдлага, засаглалын ил тод тогтолцоог амжилттай нэвтрүүлж, үр дүнд хүрч ажиллаж байна.

 

Нүүдэлчин групп, түүний охин компаниудын бизнесийн цар хүрээ өргөжин тэлэхийн хэрээр харилцагчид, хувь нийлүүлэгчид, ажилчид, цаашлаад нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлагыг улам бүр өндөрсгөж байна. Бид бүтээлч бодит ажлыг үнэлж  дэлхийн стандарт, дэвшилтэт тэргүүний техник, технологийг эх орондоо нэвтрүүлж,  хөдөлмөр аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг эрхэмлэн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх замаар “Үндэсний шинэ бахархал” болох алсын зорилготой ажилладаг юм.

 

Нүүдэлчин группийн цахим хуудсанд зочилж, бидэнтэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буй зочин танд Нүүдэлчин группийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье. 

 

 

Хүндэтгэсэн: Нүүдэлчин группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дарга Ш.Жаргал