МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH
 
"Хишигтэн Нүүдэлчин" ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. Тус компани 100% дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан үндэсний компани юм. 
 
Бид компани үүсгэн байгуулагдсан цагаас одоог хүртэл хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, фермерийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж байна.
 
Хишигтэн Нүүдэлчин компани нь Төв аймгийн Архуст сумын нутагт европ стандартын бүрэн механикжсан НҮҮДЭЛЧИН ФЕРМ-ийн цогцолборыг барьж байгуулан газар тариалангийн 4186 га талбайг эргэлтэнд оруулан, өөрийн хэрэгцээт тэжээлийг бэлтгэх тэжээлийн үйлдвэрийг байгуулж, шинэ цагийн монгол адууны угшалыг бий болгон Улмаар 2013 онд Франц улсаас мах сүүний хосолмол өндөр ашиг шимт Монтбейлъярд үүлдрийн үхэр импортлон үйл ажиллагааныхаа цар хүрээг улам бүр тэлэн ажиллаж байна.
 
 
Үйл ажиллагааны чиглэл
  • Орон нутгийн нөхцөлд тохирсон тэжээлийн ургамлын тариалалт хийх
  • Малын багсармал ба холимог тэжээл үйлдвэрлэх
  • Сүүний чиглэлийн фермерийн аж ахуй эрхлэх
  • Шинэ цагийн монгол адууны аж ахуй эрхлэх
  • Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх
 
 
Нүүдэлчин ферм нь улсдаа тэргүүлэх зэргийн фермийн цогцолбор болж Монгол улсын хэмжээнд сүүлийн хорин жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт үхрийн шинэ үүлдрийг нэмэгдүүлсэн анхны байгууллага болж чадсан. 
 
Одоогын байдлаар Газар тариалан, фермийн үйл ажиллагааг бүрэн механикжуулахаар ХБНГУ-ын Claas, Lemken, Kuhn, Франц улсын Manitou, АНУ-ын Boumatic, Турк улсын Kocamez, Yildi zзэрэг дэлхийн шилдэг компаниудын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
 
Цаашид бид Нүүдэлчин фермийн бааз суурьт тулгуурлан өөрийн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулан зах зээлд шингэн сүү нийлүүлэх, үхэр адууны тоог нэмэгдүүлэн цөм сүргийн бүтцийг бий болгох, хөдөө аж ахуйн сургалт үйлдвэрлэлийн цогц үйлчилгээ үзүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
 
 
ЭРХЭМ ЗОРИЛГО
Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж шалгарсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд , шилдэг ажлын байрыг ажилчдад , ногоон үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн хөдөө аж ахуйн сургалт үйлдвэрлэлийн цогц үйлчилгээ үзүүлэгч үндэсний компани болох зорилгыг тавин ажиллаж байна.
 
 

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 

Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон Бюлдинг 902 тоот

Утас: (976)-7000 0789

Факс: (976)-11-310089

И-майл: khishigten@nuudelchin.mn

Веб сайт: www.khishigten.mn