МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Компаний тухай 

“Нүүдэлчин айрон ресорс” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах "Өлзийт овоо" төмрийн хүдрийн ордыг түшиглэн нэмүү өртөг шингэсэн, 62%–иас дээш агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэн Монгол улс болон орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна. Цаашид өндөр бүтээмжтэй байгаль орчинд ээлтэй хамгийн сүүлийн үеийн технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл шууд ангижруулсан төмөр /DRI/, хорголжин ширэм /Iron Nuggеt/байгуулан  92%-96%-иас дээш  агуулгатай  төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна.  
 

Өнөөдрийн байдлаар бид өрөмдлөг хайгуулын ажлыг 2011, 2012 онуудад Австралийн MicroMine компаниар гүйцэтгүүлэн, ордын нөөцийн тайланг 2013 оны 10 сард Монгол улсын Эрдэс Баялагын зөвлөлөөр хэлэлцүүлэн нөөцийг 87.7 сая тонноор батлуулаад байна. Энэ нь тухайн орд газарт 40 гаруй жил үйлдвэрлэл явуулах боломжийг олгож байгаа билээ. Цаашид хийгдэх гүйцээх хайгуулын үр дүнгээр ордын нөөц нэмэгдэх магадлалтай гэж геологи уул уурхайн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Төслийн танилцуулга ( үзэх )

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, 
Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон Бюлдинг 903 тоот
Утас: (976)-7011 5506  
Факс: (976)-11-310089
И-майл: business@nuudelchin.mn
Веб: www.nuudelchin.mn