МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH
 
Компани тухай 
Нүүдэлчин групп нь дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах зорилгоор “Эрдэнэт Гурил” ХХК-ийг 2011 онд  100% өөрийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан. 
“Эрдэнэт гурил” ХХК нь Орхон аймгийн Эрдэнэт хотод  байрладаг ба гурилын үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2012 - 2014 онд хэрэгжүүлж ашиглалтанд оруулаад байна. 
 
Үйлдвэр нь Турк улсын Алапала фирмийн босоо технологи бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба энэхүү технологи нь усыг 12 дахин бага, эрчим хүчийг 25% бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй шинэ үеийн бүрэн автоматжсан, компьютер удирдлагын системтэй цогц үйлдвэр болж чадсан. Alapala компани нь гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэл болон нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд олон улс оронд үйлдвэрээ суурилуулаад байна.
 
Эрдэнэт гурилын үйлдвэр нь хөх тарианы буудай болон улаан буудайг боловсруулан дотоодын зах зээлд үндсэн 3 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлнэ. Үүнд: 
  • Хөх тарианы гурил
  • Улаан буудайн гурил 
  • Хорголжин болон нунтаг тэжээл
Хөх тарианы гурил 
Хөх тариа боловсруулах үйлдвэрийн технологи үйл ажиллагаа нь хөх тарианы цөм хэсгийг аль болох цэвэр байдлаар ялгаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг агуулдаг. Хөх тарианы гурил нь тод ногоон саарлаас  цайвар саарал туяатай цагаан өнгөтэй харилцан адилгүй 2-25 хүртэл хальсан давхарга орсон байх учраас химийн хувьд бага хэмжээний уураг их хэмжээний нүүрс-ус агуулдаг.
Хөх тарианы гурилыг хүнсэндээ хэрэглэх нь  хүний биед олон талын ашиг тустай. Үүнд: 
  • Биед хуримтлагдсан элдэв хорт бодисыг гадагшлуулах
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах
  • Илчлэг багатай, гадна биеийн жинг бууруулдаг гээд тоочоод байвал олон ач тус хөх тарианы гурилд байдаг. 
  • Өтгөн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоод, гэдэсний замаас хортой бүтээгдэхүүнийг богино хугацаанд гадагшлуулж, цэвэршүүлэх нөлөөтэй
  • Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татан авч, өтгөнийг шингэрүүлж, хатахаас сэргийлнэ.
  • Ялангуяа өөх тосны шимэгдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны (холестерин) түвшинг багасгаж, улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлнэ.
Манай улс хөх тарианы гурилыг гадаадаас 100% импортлон дотоодын зах зээлд нийлүүлдэг байсан бол Эрдэнэт гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор хөх тарианы гурилыг дотооддоо үйлдвэрлэн,  хэрэглэгч харилцагчдаа хөх тарианы гурилаар хангах  анхдагч гурилын үйлдвэр болно.
 
Улаан буудайн гурил 
Үр тариа гурил гурилан бүтээгдэхүүн нь хүний бие махбодид шаардлагатай эслэгийн бодисын хамгийн гол эх үүсвэр болдог. Улаан буудайн гурилыг сайн чанарын буудайг боловсруулан өндөр ислэгтэй гурилыг хэрэглэгчдэд нийлүүлнэ. 
 
Хоол хүнсний зүйл нь өндөр эслэгтэй байх нь гэдэсний үйл ажиллагаа идэвхжүүлэн түгжирлээс
сэргийлэхэд тустай. Иймээс эслэгийг гэдэсний хөдөлгүүр гэж нэрлэдэг.Эслэг ихтэй гурилаар хийсэн талх, талхан бүтээгдэхүүн хэрэглэснээр хэт таргалалтыг зогсоож, биеийн жинг бууруулах боломжтой .
 
Үйлдвэрийн хүчин чадал, бүтэц
  • Хоногт 150 тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай үйлдвэр. Үүнээс
    • 117 тонн гурил 
    • 33 тонн холимог тэжээл 
  • Хоногт 30 тонн хөх тарианы буудай боловсруулах  хүчин чадалтай үйлдвэр
  • Үр тариа хадгалах, цэвэрлэх, хатаах төхөөрөмжтэй 1 удаа 10,800 тн тариа хийх багтаамж бүхий Силос
  • 1,000м2 талбай бүхий  3,000 тонн бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулах
 
Зорилго, зорилтууд 
Экологийн эрүүл, чанартай, байгалийн цэвэр түүхий эдээр үйлдвэрлэсэн гурил, гурилан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангасан, ажилчиддаа чиглэсэн бодлогоороо тэргүүлэгч үндэсний компани байна. 
 
Холбоо тогтоох: 
Үйлдвэрийн хаяг: Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг
Утас: (976) - 7035 6666
Факс: (976) - 7035 7038
Веб сайт: www.nuudelchin.mn
И-майл: erdenet@erdenetguril.mn
 
Салбарын хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БГД, 6-р хороо, 
Кёкүшю цамхаг, 1302 тоот
Факс:(976) - 7000 6699
Веб сайт: www.nuudelchin.mn
И-майл: erdenet@erdenetguril.mn