МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH
 
Компанийн тухай
 “Мондулаан трейд” ХХК нь анх 1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. 2000 онд анх өөрийн хөрөнгөөр уул уурхайн салбарын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж улмаар уул уурхайн салбарт тасралтгүй 13 жил ажилласан арвин туршлагатай компани төдийгүй улсдаа алт тушаалтаараа тэргүүлэгч компанийн нэг юм. Бид алтны шороон ордоор дагнан ажилладаг ба хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчны нөхөн сэргээлтийн олон улсын туршлага, менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Монголын цөөн компанийн нэг билээ.
 
Бид байгаль орчны талаарх стандарт, хууль дүрмийг үйл ажиллагааныхаа чиглэл болгон сөрөг нөлөө багатай дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хариуцлагатай уул уурхайг цогцлоогч тэргүүний компани байх бодлоготой ажиллаж байна.
 
Төслүүд
Он Байршил  Ордын төрөл Үйл ажиллагаа
2000-2008 Баянхонгор аймаг, Галуут сумын нутаг, Ар хар чулуут Алтны шороон орд Ашиглалт 
2007-2010 Сэлэнгэ аймаг, Баянгол сум, Их дашир Алтны шороон орд Ашиглалт
2009  Төв аймаг, Заамар сум, Бага хайлааст Алтны шороон орд Геологи хайгуул
2010  Хэнтий аймаг, Норовлин сум,  Норовлин овоо Алтны шороон орд     Геологи хайгуул
2010-2012 Төв аймаг, Заамар сум, Бага хайлааст  Алтны шороон орд Ашиглалт 
2011 Булган аймаг, Бүрэгхангай сум, Өлзийт овоо Төмрийн хүдэрийн орд Эрэл үнэлгээний ажил 
2012 Булган аймаг, Бүрэгхангай сум, Өлзийт овоо Төмрийн хүдэрийн орд Нарийвчилсан хайгуулын ажил 
2012-2013 Төв аймаг, Заамар сум Баянгол хөндий,  Салтгарын ам Алтны шороон орд Ашиглалт 
2013 Төв аймаг Заамар сум Баянгол хөндий, Зүүншандын ам Алтны шороон орд Эрэл үнэлгээний ажил
2013 Төв аймаг Заамар сум Баянгол хөндий, Бурхантын ам Алтны шороон орд Геологи хайгуул
2014 Төв аймаг Заамар сум Баянгол хөндий, Зүүншанд ам Алтны шороон орд Нарийвчилсан хайгуулын ажил 
2014 Төв аймаг Заамар сум Баянгол хөндий, Бурхантын ам Алтны шороон орд Ашиглалт 

 

 

 
Хариуцлагатай уул уурхай компани 
Уурхайн ашиглалтыг байгаль орчны нөхөн сэргээлттэй зэрэгцүүлэн гүйцэтгэж, хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг тасралтгүй сайжруулснаар сөрөг нөлөөллийг боломжит хамгийн бага хэмжээнд хүргэх нь манай хамт олны эрхэм зорилго.
 
Бид үйл ажиллагаандаа дараах зорилтуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Үүнд:
  • Ажилтан бүр хүрээлэн буй орчныг хамгаалах мэдлэгийг эзэмшиж, хариуцлагаа ухамсарлах
  • Байгаль орчныг хамгаалах дэвшилтэт аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, удирдлагын системийг хэрэгжүүлэх
  • Бүх шатны үйл ажиллагаандаа 3R  зарчмыг мөрдөх
  • Байгаль орчныг хамгаалах ажлын гүйцэтгэл, хяналтыг тасралтгүй сайжруулах 
Манай компани нь олборлолтын ажлыг байгаль орчны нөхөн сэргээлттэй хослуулан хийснээрээ шимт хөрсний чанарын алдагдлыг багасгаж, олон наст ургамлын вегетацийн хугацаа хэвийн байх зэрэг олон давуу талыг бий болгон ажиллаж байна.
 
Бид үйл ажиллагаандаа шинээр нэвтэрч буй стандартуудыг нэвтрүүлж тогтмол ашигладаг билээ. Үүнд: 
  • Хайгуул судалгааны стандарт
  • ХАБЭА-ны стандарт MNS OHSAS 18001: 2012 он
  • Нөхөн сэргээлтийн стандарт /MNS-5917, MNS-5918 :2008 он/
  • Ил уурхайн олборлолтын стандарт
  • НББОУС2, НББОУС7, НББОУС17, НББОУС12, СТОУС6, СТОУС7 гэх мэт стандартуудыг хэрэгжүүлэн ажилладаг

Нөхөн сэргээлт 

 

Шагнал урамшуулал

2013 он

  • “Мондулаан Трейд” ХХК нь шороон ордын геологи хайгуул судлагааны ажилд шинэ тэвшилтэд технологи Know-How нэвтрүүлсэн бөгөөд үүнийг гэрчилж Монгол улсын уул уурхайн яамнаас тодорхойлсон

 

2012 он 

  • Шилдэг 150 аж ахуйн нэгж

 

2006 он 

  • Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон Монполимет ХХК нь хамтран зохион байгуулсан нөхөн сэргээлт хийсэн шилдэг уул уурхайн компани буюу “ЭКО-Элч 2011” шагнал
  • Монгол улсын засгийн газрын нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамнаас “Эрүүл аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага”

 

 

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 

Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон Бюлдинг 1003 тоот

Утас: (976)-7011 5520

Факс: (976)-11-310089

И-майл: info@mdt.mn

Веб: www.nuudelchin.mn