МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Нүүдэлчин группийн түүх 1998 оноос эхлэх бөгөөд зах зээл дөнгөж хөгжиж эхлэж байсан энэ үед дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Мондулаан трейд” ХХК-ийг байгуулсан. Нүүдэлчин групп нь 2009-2010 онд бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлж Нүүдэлчин группийг албан ёсоор үүсгэн байгуулж, улмаар охин компаниудаа хамруулан группийн зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн.

 

Өдгөө Нүүдэлчин групп нь Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудад ажилладаг үндэсний үйлдвэрлэгч компани болон хөгжжээ. Уул уурхайн салбарт “Мондулаан трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК”, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Эрдэнэт гурил” ХХК, хөдөө аж ахуйн салбарын голлох чиглэл болох механикжсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийг үүсгэн байгуулж зургаан охин, нэг хараат компанитайгаар амжилттай ажиллаж байна.

 

Хүнд тулгуурласан стратегийн бодлогыг өмнөө тавьж ажилладаг Нүүдэлчин групп нь үйл ажиллагаа явуулдаг салбар бүрдээ шинэ техник, технологийг нэвтрүүлж, орчин үеийн менежментийн мэдлэг, туршлага хуримтлуулсан нийт  700 гаруй чадварлаг боловсон хүчинтэй.

 

Нүүдэлчин групп нь бизнес эрхлэхдээ байгаль орчин, нөхөн сэргээлт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг чанд баримтлахаас гадна орон нутгийн хөгжил болон нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг. Энэхүү шударгаар ажилладаг зарчмыг маань төрийн болон мэргэжлийн байгууллагууд үнэлэн сайшаан дэмжин ажилладаг.

 

Тухайлбал, Монгол улсын Засгийн газар болон МҮХАҮТанхим хамтран жил бүр шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулан зарладаг билээ. Сүүлийн хэдэн жил Нүүдэлчин группийн бизнесийн амжилтыг үнэлэн Монголын шилдэг бизнес эрхлэгч “ТОП-150 аж ахуйн нэгж”-ийн нэгээр удаа дараа тодруулсан.

 

Мөн Монгол улсын Засгийн газар болон МҮХАҮТанхим хамтран 17 дахь жилдээ хэрэгжүүлсэн Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR 2013” шалгаруулалтаар Нүүдэлчин группийг “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ “ компаниар тодруулсан юм. Энэхүү шалгаруулалтын шалгуур үзүүлэлт нь стратегийн ач холбогдол бүхий салбаруудад өөрийн хөрөнгөөр нийгэмд тустай бизнес босгосон байдлыг харгалзсан байдаг.

Энэ талаар товч дурдвал, Нүүдэлчин групп нь 2013 онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 20,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хоёр төсөл хэрэгжүүлсэн юм. Эхний төсөл нь улсдаа эхний дөрөвт багтах өдөрт 150тн-ийн хүчин чадалтай улаан буудайн гурилын үйлдвэр, өдөрт 30тн-ийн хүчин чадалтай Монголын анхны хөх тарианы гурилын үйлдвэр байгуулсан явдал байв. Хоёр дахь төсөл бол Франц улсаас өдөр 25 л сүүний гарцтай 155 үхэр импортлон оруулж Төв аймгийн Архуст суманд орчин үеийн техник, технологи бүхий европ стандартын нөү хау шингэсэн цогц үхрийн ферм байгуулсан явдал юм.

 

Нүүдэлчин групп нь 2014 онд бизнесээ өргөжүүлэн тэлэхийн сацуу хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

 

Уул уурхайн салбарт

“Алт олборлох” төсөл

 

Нүүдэлчин группийн голлох бизнес болох алтны шороон ордын нөөц нэмэгдүүлэх, түүний геологи, хайгуулын ажил болон олборлолтын ажлыг “Мондулаан трейд” ХХК хариуцан хэрэгжүүлдэг. Олборлолтын ажлыг “Уул уурхайн үндэсний олборлоргч” ХХК-тай хамтран хэрэгжүүлдэг. 2013 онд Төв аймгийн Заамар сумын “Баянголын орд” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2014 онд тус суманд “Бурхантын ам” төслийг хэрэгжүүлнэ

 “Төмрийн хүдэр олборлох” төсөл

 

Энэхүү төсөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж бөгөөд “Нүүдэлчин айрон ресорс” ХХК хариуцан хэрэгжүүлдэг. Батлагдсан нөөцийн хэмжээ 87,7 сая тонн бөгөөд улсдаа эхний дөрөвт орох төсөл юм. Нүүдэлчин групп энэ төслийг дунд, урт хугацаанд бүрэн хэрэгжүүлэх юм

Хөдөө аж ахуй

Үхрийн фермийг өргөжүүлэх төсөл

 

Төв аймгийн Архуст суманд байрлах “Нүүдэлчин ферм”-ийн үйл ажиллагааг “Хишигтэн нүдэлчин” ХХК хариуцан явуулдаг. Франц улсын Монтбелъяард үүлдрийн мах сүүний хосолсон тус үхрийн фермийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Бид 2014 онд уг төслийг өргөжүүлж нэмж 300 үхрийн ферм байгуулах, үхэр сүргийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Механикжсан газар тариалангийн төсөл

 

Үхрийн фермийн дэргэд “Хишигтэн нүүдэлчин” ХХК нь 5000га талбай эзэмшдэг бөгөөд үхрийн тэжээлийн түүхий эдийг өөрсдөө тариалдаг. Дахин хөрөнгө оруулалт хийж механикжсан газар тариалан болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монголын зах зээлд шинээр гурил гаргах төсөл

 

Манай гурилын төслийг “Эрдэнэт гурил” ХХК хариуцан хэрэгжүүлдэг. Бид 2014 оны II улиралд 1кг-аас 50кг савлагаатай улаан буудайн гурил болон хөх тарианы гурилыг үйлдвэрлэн зах зээлд шинээр нэвтрүүлэхээр зэхэж байна. Монголын зах зээлд анх удаа хөх тарианы гурилын үйлдвэр байгуулсан нь энэ билээ. Мөн анх удаа манай улсын хувьд өөрсдөө хөх тарианы гурил үйлдвэрлэн зах зээлд гаргаж байгаа нь онцлог юм.