МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH
Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн нь тухайн компанийн бодлого, төлөвлөлт болон менежментээс ихээхэн хамааралтай байдаг.  Өрсөлдөх чадвартай компани нь бизнестээ компанийн засаглалыг өндөр түвшинд хөгжүүлсэн байдаг билээ.  
 
Нүүдэлчин групп нь Монгол улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах өрсөлдөх өндөр чадамжтай компани байхын тулд олон улсад туршигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн шинэ менежментийн арга хэрэгсэл болох BSC-д суурилсан бизнес төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа билээ.
 
BSC-д суурилсан бизнес төлөвлөгөөний хүрээнд Нүүдэлчин группийн богино, дунд, урт хугацааны "БИЗНЕСТ ТУЛГУУРЛАСАН СТРАТЕГИЙН БОДЛОГО"-г хэрэгжүүлж байна.