МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH
Монгол улсад уламжлалт өв соёл болсон язгуур урлаг, морин хуур, хээ угалз, гэр, дээл зэрэг бахархах зүйл олон байдаг. Харин бид аюулгүй ажиллагаа, чанар, итгэлийг эрхэм зорилгоо болгон Монголын бизнесийн салбарт “ҮНДЭСНИЙ ШИНЭ БАХАРХАЛ”-ыг бий болгох юм. Сүүлийн жилүүдэд бизнесийн салбар эрчимтэй өргөжин цэцэглэж байгаа боловч аюулгүй ажиллагаа, чанар, итгэлийг бэхжүүлсэн компани төдийлөн ховор байна. Тийм ч учраас бид бахархалтай бизнесийг бүтээн босгохын тулд зорилгоо нэгтгэн шаргуу ажиллаж байна.
 
Бид бизнесээ явуулахдаа өнөө маргаашаа харах биш урт хугацаанд тогтвортой ажиллах гарцыг эрэлхийлж хайдаг. Тийм ч учраас ажилтан, албан хаагчдын зорилгыг компанийн зорилготой нэг чигт чиглүүлснээр амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэл дүүрэн байдаг.
 
“Нүүдэлчин” группийн ажилчид аюулгүй ажиллагаа, чанарыг эрхэмлэн бахархалтай, итгэлтэйгээр ажиллаж, компани болон улс эх орондоо өндөр бүтээмжтэй эрүүл Монгол хүн болон төлөвшиж, нийгмийн хариуцлагатай бизнесийг бүтээнэ.