МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Ноёншандчуудад Нүүдэлчин Групп дэмжлэг үзүүлжээ

Төв аймгийн Архуст сумын Ноёншанд 1-р багийн төв төрийн үйлчилгээ үзүүлэх байргүй байсан байна. 2014.11.13-ны билэгт сайн өдөр Ноёншандчууд аймаг сумын туслалцаа дэмжлэгтэйгээр багийн төвийн шинэ байраа хүлээн авч, нээлтээ хийлээ.

Багийн удирдлага, хүн-эмнэлэг, цагдаагийн хэсэг зэрэг нь ийнхүү багийнхаа төвд байрласнаар багийн иргэд сумын төв рүү явдаг байсан зардал чирэгдлийг багасгажээ.

 “Ноёншанд” 1-р баг нь Төв аймгийн Архуст сумын төвөөс 12 километерт Булагтай өртөөнд төвлөрдөг бөгөөд нийт 600 гаруй иргэн оршин суудаг. Энэ нутагт Нүүдэлчин группийн охин компани “Мондулаан трэйд” ХХК, “Хишигтэн Нүүдэлчин” ХХК, “Арга барил” ХХК үйл ажиллагаагаа явуулж байна. Иймээс ч Нүүдэлчин групп орон  нутгийн иргэдийн аж амьдралд байнга туслаж дэмжлэг үзүүлдэгийнхээ хувьд багийн төвийн байрыг барьж ашиглалтанд оруулахад  багийн засаг даргын өрөөний тавилга тохижилтонд туслалцаа үзүүлсэн байна.

”Нүүдэлчин групп Төв аймгийн орон нутгийн хоёр ч суманд үйл ажиллагаа эрхэлж, тус аймгийн иргэдийг ажлын байраар ханган, орон нутагт төдийгүй Монголдоо жишиг үхрийн фермийг ажиллуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийдэгт нь нутгийн иргэд бид баярлаж явдаг” хэмээн Төв аймгийн засаг дарга Д.Баярбат Нүүдэлчин группт талархал илэрхийлсэн юм.

Нээлтийн ажиллагаанд Нүүдэлчин группийн ТУЗ-ын гишүүн Б.Шүхэрт болон аймаг, сумын удирдлагууд хүрэлцэн ирж орон нутгийн иргэдийн аж амьдралд сайн сайхныг хүсэж мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

2014 оны 11 сарын 14