МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Нүүдэлчин групп спортын шилдэгүүдээ тодрууллаа

 

 “Эв нэгдэлтэй, эрүүл  чийрэг хамт олныг бид бүтээнэ”  уриан дор Нүүдэлчин группээс жил бүр уламжлал болгон зохиогддог энэ удаагийн спортын тэмцээн 2014.10.25-26, 11 сарын 1, 2-ны өдрүүдэд “Этүгэн” дээд сургуулийн зааланд ширүүхэн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

Теннис, Билльярд, Шатар, даам, Гар бөмбөг, Сагсан бөмбөг зэрэг спортын 5 төрөлд Нүүдэлчин групп, түүний 5 охин компани, 1 хараат компанийн нийт 100 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорилоо.

Энэ жилийн тэмцээний ялагчаар:

Төрөл Шагнал Эрэгтэй Эмэгтэй
Шатар, даам Алт Гомбогүр (МNO) Тамир (Нүүдэлчин групп)
Мөнгө Алтангэрэл (Нүүдэлчин групп) Энхтуул (Нүүдэлчин групп)
Хүрэл Г.Нямдорж (МNO) Отгондаш (Эрдэнэт гурил)
Ширээний теннис Алт Есөнтөмөр (МNO) Э.Солонго (Хишигтэн Нүүдэлчин)
Мөнгө  Алтангэрэл (Нүүдэлчин групп Р.Мөнхтуяа (Нүүдэлчин групп)
Хүрэл Наранхүү (Нүүдэлчин групп) Ч. Сувд-Эрдэнэ (Эрдэнэт гурил)
Биллъярд Алт Алтангэрэл (Нүүдэлчин групп) Нүүдэлчин групп
Мөнгө  Нямдорж (МNO)  “Арга барил” ХХК
Хүрэл Батбаяр (МNO)  “Хишигтэн Нүүдэлчин” ХХК
Сагсан бөмбөг Алт “Уул уурхайн Үндэсний олборлогч” ХХК (МNO) Нүүдэлчин групп
Мөнгө Нүүдэлчин групп Арга барил
Хүрэл “Хишигтэн Нүүдэлчин” ХХК Хишигтэн
Гар бөмбөг Алт “Эрдэнэт гурил” ХХК  Нүүдэлчин групп
Мөнгө МNО 2 “Арга барил” ХХК
Хүрэл MNO 1 МNO ХХК

Шилдэг тоглогчоор Эрэгтэй сагсны төрөлд  Цогтбаатар (MNO), Эмэгтэй сагсны төрөлд Мөнхтуяа,  (Нүүдэлчин групп), Эрэгтэй гар бөмбөгний төрөлд Мөнх-Ирээдүй, (“Эрдэнэт гурил” ХХК), Эмэгтэй гар бөмбөгний төрөлд Отгонжаргал (“Арга барил”ХХК) шалгарсан бол багийн оноогоор Нүүдэлчин групп 28 оноогоор тэргүүлж, шилдэг багаар шалгарав.

Харин шилдэг хөгжөөн дэмжигч багаар MNO ХХК шалгарч, шилдэг хөгжөөн дэмжигчийн тэмцээний ялагчаар “Хишигтэн Нүүдэлчин” ХХК тэргүүллээ.

Энэ удаагийн Нүүдэлчин группийн спорт наадам үнэнч шударга, үнэхээр хүч тэнцүү өрсөлдсөн, инээд наргиантай, хамт олны халуун дулаан уур амьсгалаар дүүрэн, урд урд жилүүдийнхээс улам бүр хөгжсөн, ур ухаан, хурд хүч шалгасан тэмцээн болж өнгөрлөө.

 “Эв нэгдэлтэй, эрүүл  чийрэг хамт олныг бид бүтээнэ” уриан дор Нүүдэлчин группээр овоглосон нийт спортлог хамт олондоо Нүүдэлчин группийн зүгээс өндрөөс өндөр амжилт хүсээд, түрүүлсэн тамирчдадаа халуун баяр хүргэе!

 

 

Спортын зохион байгуулах комисс

 

2014 оны 11 сарын 12