МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

“Эрдэнэт гурил” ХХК нь “Эрүүл хүнс-2014” үзэсгэлэн худалдаанд оролцож байна

 

Жил болгон уламжлал болон зохиогдох болсон “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг 2014.9.18-24-ний өдрүүдэд үргэлжилж байна. Тус өдөрлөгийн хүрээнд “Эрүүл хүнс-2014” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд “Эрдэнэт гурил” ХХК нь “Хишиг” гурил бүтээгдэхүүнээрээ оролцож байна.  

“Эрдэнэт” гурилын үйлдвэр нь Монголдоо анх удаа хөх тарианы буудай боловсруулан гурил үйлдвэрлэж байгаагаараа онцлог. Хөх тарианы гурил нь эрүүл хүнсэнд зүй ёсоор тооцогддог. Учир нь хүний биед зайлшгүй шаардлагатай өндөр хэмжээний эрдэс бодис, уураг, олон төрлийн витаминаар баялаг. Тухайлбал, хөх тариа нь нүүрс ус, эслэг ихтэй, уураг, амин дэм, B1 витамин, B2 витамин, B3 витамин, B5 витамин, B6 витамин, E витамин болон натри, кали, магни, калц, төмөр, зэс, фосфор, цайр  гээд олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг байна.

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гадаадаас 100 хувь импорлодог байсан хөх тарианы гурилыг “Эрдэнэт гурил” ХХК нь  дотооддоо ийнхүү үйлдвэрлэж, хоногт 30 тонн хөх тариа, 150 тонн улаан буудай боловсруулан гурил үйлдвэрлэж, тэжээлийн будаа, хүнсний болон тэжээлийн хивэг дотоодын зах зээлд нийлүүлж байна.  

2014 оны 9 сарын 22