МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

“Шилмэл мал-2014”уралдаанд “Хишигтэн Нүүдэлчин” ХХК амжилттай оролцжээ

“Шилмэл мал-2014”уралдаанд

“Хишигтэн Нүүдэлчин” ХХК амжилттай оролцжээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт уламжлал болон зохиогддог “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээ 9 дэх жилдээ 2014.09.12-14-ний өдрүүдийн хооронд болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчилан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээнд “Хишигтэн Нүүдэлчин” ХХК нь Монтбельярд үүлдрийн үхэр тугал болон цэвэр цусны араб англи азарга зэрэг шилмэл малаарaa амжилттай оролцжээ.

Франц улсаас Монголдоо оруулж ирэн нутагшуулж буй Монтбельярд үүлдрийн 1583 дугаартай үнээ нь сүүний гарцаараа дэд байр эзэлж,  мөнгөн медал өргөмжлөлөөр шагнагдсан байна.  

Мөн “Хишигтэн Нүүдэлчин” ХХК нь энэхүү арга хэмжээнд идэвхтэй зохион байгуулалт сайтай оролцсон тул Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас болон Нийслэлийн Мал аж ахуйн газраас тус тус батламж гардан авчээ.

Энэ арга хэмжээний үеэр Монтбельярд үүлдрийн тугал нь 5 сая төгрөгөөр худалдаалагдсан байна.

Малчдад зориулсан энэхүү үнэ хаялцуулах худалдаа нь Монгол малын гайхамшигтай арвин генетик нөөц, ашиг шимийн чадавхи, сүргийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн ажээ. 

2014 оны 9 сарын 19