МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Нүүдэлчин групп кино урлагийг дэмжиж байна

Нүүдэлчин группийн охин компани “Эрдэнэт гурил” ХХК нь Монголын анхны хөх тарианы “Хишиг” гурил брэндээрээ “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл болох  "Зүрхээр наадагч"  уран сайхны киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаа.

Асрамжийн газрын дөрвөн найзын хувь заяаны ээдрээт адал явдлаар хүний амьдралын жаргал зовлонг харуулсан энэхүү кино нь 2014 оны 9 сарын 5-нд нээлтээ хийлээ.

Нээлтэнд хүрэлцэн ирсэн  “Эрдэнэт гурил” ХХК-ын гүйцэтгэх захирал Ч. Энхбаяр  “Хүний амьдралыг тэтгэгч хоёрхон зүйл байдаг нь хүнс, урлаг хоёр байдаг” гээд энэхүү дэлгэцийн уран бүтээлийг дэмжин ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.

 

Авьяаслаг гурван жүжигчин бүсгүй МУГЖ У.Уранчимэг, МУСТА А.Ганчимэг, МУСТА Д.Ганцэцэг нар гол дүрүүдэд нь тоглосон “Зүрхээр наадагч” кино нь “Хувьсал” продакшны дэлгэцийн уран бүтээлийн 2 дахь нь юм. Тэд анх  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор дэлгэцийн урaн бүтээлийн гараагаа тавьж байсан. Тус кино нь  "Academy awards"  наадмаас жүжигчин У.Уранчимэг "Шилдэг эмэгтэй гол дүр",  жүжигчин А.Ганчимэг "Шилдэг эмэгтэй туслах дүр" гэсэн шагналуудыг тус тус хүртсэн билээ. 1980-иад оны түүхэн үйл явдлыг харуулсан уг киноны зохиолыг жүжигчин Д. Ганцэцэг бичиж байжээ. Харин энэ удаа “Зүрхээр наадагч” киноны зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар У.Уранчимэг ажилласан байна.  

Хүний амьдралаас тусгаарлагдсан байсан “Зэрлэг цэцэгс” маань энэ удаа хүлэмжнээсээ гарч, залуусын зүрхээр хэрхэн наадсныг  “Зүрхээр наадагч” киноноос үзэж сонирхоорой!

2014 оны 9 сарын 8