МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Нүүдэлчин групп 2013 оны “ТОП-150” аж ахуй нэгж байгууллагаар тодорлоо

 
МХАҮТанхим Монгол улсын Засгийн Газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Топ-150” аж ахуй нэгж шалгаруулах ёслол 14 дэх удаагаа болж өнгөрлөө. Монгол улсын баялагийг бүтээгч манлай аж ахуй нэгжүүдийн нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, үүрэг хариуцлагыг үнэлж дүгнэдэг энэхүү шалгаруулалтанд “Нүүдэлчин” групп нь өнгөрсөн жил 88-р байранд байсан бол энэ жил 24-р байранд шалгарсан нь үсрэнгүй амжилт юм.
 “Нүүдэлчин” групп нь Монгол улсын эдийн засгийн гол салбарууд болох барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж, энэ 6-р сард хүнсний салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Монголдоо анх удаа хөх тарианы гурилын үйлдвэр нээж байна. 
Дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Мондулаан трейд” ХХК-ийг анх 1998 онд үүсгэн байгуулсанаас хойш өнөөдөр 6 охин компанитай үндэсний үйлдвэрлэгч компани болон өргөжжээ. Уул уурхайн салбарт арвин туршлагатай “Мондулаан” ХХК нь нийгмийн хариуцлага, нөхөн сэргээлтээрээ тэргүүлэгч компани юм. Нүүдэлчин групп нь уул уурхайгаас олсон орлогоо бусад салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, “Хишигтэн Нүүдэлчин” охин компани нь эрчимжүүлсэн мал аж ахуйг Монголдоо анх удаа хөгжүүлжээ. Өнгөрсөн онд 155 өндөр ашиг шимт үхэр францаас оруулж ирж байсан бол энэ жил 120 гаруй тугал хүлээн авч, дахин 160-аад үхэр оруулж ирэхээр төлөвлөж байгаа аж. “Арга барил” барилгын компани нь барилгын бүх түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж, барилга угсралт хийх зорилт тавин ажиллаж байна. “Нүүдэлчин Айрон ресорс” охин компани нь төмрийн баяжмал үйлдвэрлэн, Монголын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах төлөвлөлгөөтэй байгаа аж. Нүүдэлчин группийн зорилго нь  дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Монгол хүн монголын баялагийг өөрсдийн гараар бүтээж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад Нүүдэлчин групп өөрсдийн бодит хувь нэмэрээ оруулж байгааг үнэлж энэхүү шагналыг хүртжээ. 
 
Амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт хамт олон, хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа.
 
2014 оны 6 сарын 9