МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Эдийн засагч

Манайд ажиллах давуу тал:
  • Чадварлаг залуу хамт олонтой ажиллах
  • Ажлын байрны нөхцөл, хангамж сайн
  • Байнгын шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэх боломж
  • Цалин зах зээлийн дунджаас дээгүүр
Гүйцэтгэх ажил үүрэг:
  • Эдийн засгийн тооцоо, судалгаа хийх
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах,
  • Төсөв боловсруулах,
  • Төсвийн болон үйл ажиллагааны гүйцэтгэл гаргах,
  • Гүйцэтгэлийн мэдээллийг системд оруулах,
  • Гүйцэтгэлийн мэдээллийг хөтлөх,
  • Хангамжийн захиалга хийх,
  • Компанийн албан бичиг боловсруулалт хийж, захидал харилцааг хөтлөх,
  • Гэрээний төсөл боловсруулах
Тавигдах шаардлага:
  • Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр баклавраас дээш зэрэгтэй байх,
  • Тоон мэдээлэл өндөр түвшинд, шуурхай боловсруулах,
  • Хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх,
  • Албан бичиг хэргийн соёл эзэмшсэн байх,
  • Статистикийн SPSS программ дээр ажиллах чадвартай бол давуу талтай
  • Статистик судалгааны ажлын туршлагатай бол давуу талтай
Ажил хүсэгчийн өргөдлийн маягт татаж авах.  Татах
 
Ажил горилогч tsengel@nuudelchin.mn хаягаар мэдээллээ илгээнэ үү.

 

2014 оны 5 сарын 7