МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

“Нүүдэлчин групп” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж эзмэг бүлгийн хүүхдүүдэд гарын бэлгээ гардууллаа

Шинэ жилийн баярыг тохиолдуулан ирээдүй хойч үе болсон бяцхан үрсээ баярлуулах хөтөлбөрийнхөө хүрээнд “Нүүдэлчин групп” нь өнөөдөр Хан-уул дүүрэгт байрлах амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур, эмзэг бүлэгт харьяалагддаг өнчин, хагас өнчин хүүхэдүүдийг асардаг ХАЛАМЖИЙН  28-р цэцэрлэгийн хүүхдүүдэд гарын бэлгээ гардууллаа.

Мөн Нүүдэлчин группийн охин компаниуд болох “Мондулаан Трейд” ХХК, “Хишигтэн нүүдэлчин” ХХК-иуд нь Төв аймгийн Заамар, Архуст сум болон Булган аймгийн Бүрэгхангай сумдуудтай тус тус нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажилладаг бөгөөд эдгээр сумын эмзэг бүлгийн хүүхдүүдэд шинэ жилийн баярыг тохиолдуудан гарын бэлгээ өгч баярлуулсан байна.

Нүүдэлчин групп нь 2013 онд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд нийт 245 сая төгрөгийн ажлыг зохион байгуулан санхүүжүүлж ажилласан тухай тус компанийн хамт олон дурьдсан юм.

 

“Нүүдэлчин групп” нь одоогоос 15 жилийн өмнө Мондулаан Трейд ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагааныхаа гараагаа эхэлсэн бол өдгөө “Монгол улсын топ 100 аж ахуйн нэгж” болж дотоодын тэргүүлэх салбар болох Уул уурхайн салбарт “Мондулаан Трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, барилгын салбарт “Арга барил” ХХК,  Хөдөө аж ахуйн салбарт “Хишигтэн нүүдэлчин” ХХК,  хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Эрдэнэт фүүдс” ХХК зэрэг 6 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

ҮНДЭСНИЙ ШИНЭ БАХАРХАЛ уриатай “Нүүдэлчин групп” нь өөрийн үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлага, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт зэргийг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг хамт олон юм. 

2014 оны 4 сарын 7