МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

“Мондулаан трейд” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах, цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэх чиглэлд хийсэн ажил, үр дүн

Бидний барьж байгаа гол зарчим бол байгаль орчны талаарх стандарт, хууль дүрмийг үйл ажиллагааныхаа чиглэл болгон сөрөг нөлөө багатай, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үүсч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хариуцлагатай уул уурхайг цогцлоогч тэргүүний компани байх бодлоготой ажиллаж байна.

Уурхайн ашиглалтыг байгаль орчны нөхөн сэргээлттэй зэрэгцүүлэн гүйцэтгэж, хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг тасралтгүй сайжруулснаар сөрөг нөлөөллийг боломжит хамгийн бага хэмжээнд хүргэх нь манай хамт олны эрхэм зорилго байна.

  • Ажилтан бүр хүрээлэн буй орчныг хамгаалах мэдлэгийг эзэмшиж, хариуцлагаа ухамсарлах
  • Байгаль орчныг хамгаалах дэвшилтэт аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, удирдлагын системийг хэрэгжүүлэх
  • Бүх шатны үйл ажиллагаандаа 3R зарчмыг мөрдөх
  • Байгаль орчныг хамгаалах ажлын гүйцэтгэл, хяналтыг тасралтгүй сайжруулах

Манай компани нь олборлолтын ажлыг байгаль орчны нөхөн сэргээлттэй хослуулан хийснээрээ шимт хөрсний чанарын алдагдлыг багасгаж, олон наст ургамлын вегетацийн хугацаа хэвийн байх зэрэг олон давуу талтайгаар ажиллаж байна.

“Нүүдэлчин групп”-ийн охин компаниуд нь үйл ажиллагааныхаа бүхий л шатанд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай технологийг ашиглаж, байгалийн унаган төрхөд дүйцэхүйц төрх бүхий нөхөн сэргээлт хийх зорилготой ажиллаж байна.

Бид “Хариуцлагатай уул уурхай”-г цогцлоогч хамт олон байхыг цаг ямагт эрмэлзэж, нийгмийн хариуцлагын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэйгээр явуулсаар ирсэн. Үүнд:

Манай компани техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хөрсний дотоод овоолготой оновчтой хослуулан, амжилттай ажиллаж биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн баг байгуулан ургамалжуулах, хэлбэршүүлэх ажилд баг, орон нутгийн хүмүүсээс бүрдсэн нөхөрлөл байгуулан ажилласны үр дүнд 2013 онд:

  • Техникийн нөхөн сэргээлт 64,6 га
  • Биологийн нөхөн сэргээлтийг 31,5 га талбайд тус тус хийснийг БОНХЯ, АМГ-аас өндрөөр үнэлж 2013 оны нөхөн сэргээлтийн үзүүлэх сургуулийг манай Бага Хайлаастын жишээн дээр хийсэн юм.

Биологийн нөхөн сэргээлтийг ерхөг, согоовор, царгас, шүдлэг хошоон, талын ботууль зэрэг олон наст ургамал тарьж, хөрсийг бэхжүүлэх, ургамлын соёололт ургацыг нэмэгдүүлэх зорилгоор арвайг тарьсан.

Биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайг үерийн ус, хуй салхи, мал орохоос хамгаалж хамгаалалтын шуудуу далан хийсэн.

Байгаль орчинг хамгаалах үүднээс ашиглалтын талбайд өртсөн мод бутыг шилжүүлэн суулгах, судалгаа тооцооны үндсэн дээр зарим талбайд мод бутыг байгальд нь унаган төрхөөр нь хамгаалан үлдээсэн.

Мөн бид аливаа уурхайн төслийг эхлүүлэхдээ түүхийн ховор дурсгалыг хамгаалах үүднээс мэргэжлийн газартай хамтран ажиллаж судлуулдаг.

Баянгол төслийн талбайн ойр орчимд илэрсэн эртний булш, хиргэсүүрүүдийг Шинжлэх Ухаан Академи “Археологийн хүрээлэн” археологийн авран хамгаалах судалгааны багаар малталт хийлгэсэн.

 

Нөхөн сэргээлтийн ажлын явц

 

Баянгол төсөл. Салтгарын ам төсөл

Төсөл эхлэхээс өмнөх үе 2012 он  Төслийн дунд үе 2013он

Төслийн дараа

Бид хариуцлагагүй уул уурхай түүнээс үүдэн гарсан сөрөг үр дагаврыг анхааралдаа авч бусаддаа үлгэр болохуйц нөхөн сэргээлтийг эрчимтэй хийдэг тул олны итгэл бахархлыг илүүтэй хүлээсэн.

2014 оны 4 сарын 7