МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

“Нийслэл хотод сүү нийлүүлэгч фермер”-үүд чуулж өнөөгийн сүүний үнэ болон чанарын талаар хэлэлцлээ

Монголын сүүний холбооноос 2014 оны 3-р сарын 20-нд “Нийслэл хотод сүү нийлүүлэгч фермер”-үүдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Чуулганд Үйлдвэрийн Хөдөө Аж Ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын алба, Нийслэлд сүү нийлүүлэгч 600 гаруй ферм болон Монголын томоохон сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд  нэгэн дор цугларснаараа онцлогтой байв.

Уулзалтаар Монголын өнөөгийн сүү, сүүн бүтээгдэхүүний давуу, сул тал, бэрхшээлийн тухай олон асуудлаар хэлэлцсэн. Сүү нийлүүлэгч фермерүүд өвөл, зуны улиралд сүүний үнэ өөр өөр байдаг нь фермер эрхлэгчид бидэнд санхүүгийн тогтвортой байдлыг бий хүндрэл болдог, үүнийг шийдвэрлэж өгөх талаар ҮХААЯамны дэд сайд Ц.Туваан болон бусад холбогдол албан тушаалтануудаас хүссэн.

 

“Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс чуулганы үеэр “Орчин цагийн фермийн хөгжил, хандлага” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд “Нүүдэлчин ферм”-ийн үйл ажиллагааг жишээ болгон ярьсан нь хүрэлцсэн ирсэн зочдын хувьд нэн сонирхолтой сэдэв байв.

 

Харин Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Дэд сайд Ц.Туваан танилцуулсан илтгэлдээ төрийн зүгээс фермер эрхлэгчдийг бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг ихээхэн онцолж байв.

 

Чуулга, уулзалтын үр дүнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар Монголын сүүний холбооны 2014-2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт санал авсан юм.  “Хишигтэн нүүдэлчин” ХХК нь дараах саналыг тусгаж оруулсан.

  • Монголын малын удмын санг сайжруулах, сүүний гарцыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэж ажиллах
  • Орчин үеийн фермийг хөгжүүлэхэд шаардлагатай хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх
  • Сүүний гарц өндөртэй үхрийг импортлон оруулж ирэхэд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх
  • Сүүний үнийг улирлын нөлөөллөөс хамааралгүй байлгахад чиглэж ажиллах
  • ЗГ-аас хэрэгжүүлж буй хүүхдийн үдийн цай хөтөлбөрт чанартай сүү нийлүүлэх

 

2014 оны 4 сарын 4