МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

МҮХАҮТ-аас “Нүүдэлчин групп” компанийг “2013 оны онцлох хөрөнгө оруулагч” компаниар шалгарууллаа

МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг Оны онцлох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Entrepreneur-2013” шалгаруулалтын үйл ажиллагааг 12 дугаар сарын 28-нд 17 дахь жилдээ зохион байгууллаа.

2013 оны “Онцлох хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч” номинацад Монголын топ компаниуд нэр дэвшсэн ба үүнээс “Нүүдэлчин групп” компанийг “Оны онцлох хөрөнгө оруулагч” компаниар шалгарууллаа.

ҮНДЭСНИЙ ШИНЭ БАХАРХАЛ уриатай ажилладаг 100% дотоодын хөрөнгө оруулалттай “Нүүдэлчин групп” компани нь 2013 онд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хоёр томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. 

 

Хүнсний үйлдвэрийн салбарт “Эрдэнэт гурил” компанийг байгуулж Монголдоо эхний 4-т орох өдөрт 180тн-ийн хүчин чадалтай гурилын үйлдвэрийг дэлхийд тэргүүлэх Турк улсын технологиор Эрдэнэт хотод өөрийн хөрөнгөөр бүтээн босгосон байна. Тус гурилын үйлдвэр нь олон улсын стандартад нийцсэн нийт 36 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай аж. Мөн тухайн үйлдвэр нь цагт 30тн хөх тарианы гурил үйлдвэрлэх боломжтой бөгөөд Монгол улсад анх удаагаа хөх тарианы гурилын үйлдвэр байгуулж буй нь энэ юм. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор дотоодын хэрэгцээг 100% хангаж, импортыг орлох бүрэн боломжтой хэмээн тус группийн ТУЗ-ын дарга Ш.Бүтэд ярьсан. 

 

Нүүдэлчин группийн өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хоёр дахь том төсөл нь хөдөө аж ахуйн салбарт “Хишигтэн нүүдэлчин” компанийг байгуулан Төв аймгийн Архуст суманд орчин үеийн технологи бүхий томоохон үхрийн ферм байгуулжээ. Дэлхийд тэргүүлэх Монт-белъяард үүлдрийн 155 толгой сүү, махны чиглэлийн үхрийг Франц улсаас импортлон оруулж ирсэн ба нэг үнээ нь өдөрт 25л сүүний гарцтай аж. Тэрээр 12 дугаар сарын 09-нд анхныхаа төлийг эсэн мэнд авсан байна. 2014 оноос Улаанбаатар хотын зах зээлд цэвэр, уураг өндөртэй сүү нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

2014 оны 4 сарын 2