МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

"Өлзийт Овоо" төмрийн ордын төсөл

Ордын байршил
Өлзийт Овоогийн төмрийн хүдрийн орд нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрладаг ба Улаанбаатар хотоос баруун хойд зүгт ойролцоогоор 220 км–т,  Эрдэнэт хотоос өмнө зүгт 100км зайд оршдог.  Энэхүү төслийн хүрээнд Өлзийт Овоогоос Эрдэнэт хүртэл 100 км хатуу хучилттай автозам , 64 км 110 кВт –ийн Эрчим хүч дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд тухайн бүс нутагт хийгдэх юм.
 
 
Геологи хайгуулын ажил
Австралийн “Micromine Pty” ХХК -ний салбар компани болох “Micromine Consulting Service” ХХК нь “Нүүдэлчин Айрон Ресорс” ХХК-тай гэрээ байгуулан тухайн орд газрын геологи хайгуулын ажлыг удирдан зохион байгуулж Өлзийт овоо төмрийн хүдрийн нөөцийг олон улсын JORK стандартаар  87.7 тонн байна гэдгийг тогтоосон. 
Өрөмдлөгийн ажлыг 2011 оны 5-р сараас 2012 оны 8-р сарын хооронд 3 үе шаттайгаар хийж нийт 8898,6 тууш метр, 29 цооног өрөмдсөн. Цооногийн гүн нь 32 м-ээс 688,5 м ба 2 цооног нь босоо бусад нь зүүн тийш 60 градусын налуутай өрөмдсөн байна. 
 
 
Ордын төрөл ба Нөөц
Судалгаагаар Өлзийт Овоо төмрийн орд нь скарны төрлийн эрдэсжилттэй төмрийн орд гэж тодорхойлогдсон. Сүүлд хийгдсэн өрөмдлөгийн ажлаар төмрийн эрдэсжилт нь тунамал чулуулгийн үеийн дагуу тархай, судлын, хагас цул болон цул магнетит агуулсан чулуулаг илэрсэн. 
 
 
Захын агуулгаас хамаарсан нөөцийн хэмжээ
 
 
Ордын хүдрийн биетийн 3D загвар
 
 
Финляндын  OUTOTEC компанийн R@D төв хийсэн баяжуулалтын  лабораторийн туршилт
 
 
Туршилтаар хийгдсэн ажлууд: 
  • Лабораторийн туршилтанд шаардлагатай 50 кг дээжийг Нүүдэлчин Айрон Ресорс ХХК бэлтгэсэн
  • Анхан шатны бутлалтаар 3.35 мм доош оруулж, Бондын тестэнд ялган авсан
  • Үлдсэн дээжийг 1.18 мм – ээс доош ортол буталсан байна
  • Минерологийн шинжилгээг 80% нь 0.111 мм хэмжээтэй дээж дээр хийгдсэн
  • Дэвис Тюб-ийн туршилт
  • Гурван шатны нунтаглалтаар оруулан 80–ийг 0.025 мм–ээс доош оруулж, бага хүч бүхий нойтон соронзон сеператороор баяжуулалтын туршилт хийсэн
 
Лабораторийн туршилтын үр дүнгийн дүгнэлт:
  • Давис Тюб –ийн туршилтаар 70 хүртэл агуулгатай төмрийн хүдрийн баяжмал гаргаж болохыг баталсан.
  • 4 шатны бага соронзон бүхий нойтон сеператороор / зураг дээрх схемийн дагуу / баяжуулахад 24.6 % агуулгатай хүдрээс 61.4 хувийн агуулгатай баяжмал гарган авч болохыг баталсан.

 

Өлзийт Овоогийн Төмрийн төслийн хүрээнд хийгдэх
бүтээн байгуулалтын ажлууд
 
I үе шатны хөрөнгө оруулалт
  • Жилд 1.0 сая тонн баяжмал үйлдвэрлэх Баяжуулах үйлдвэр
  • Засварын газар
  • Өлзийт Овоогоос Эрдэнэт хүртэл 100 км хатуу хучилттай автозам
  • Эрдэнэт хот дахь төмөр замын ачиж буулгах терминал,барилга байгууламж
  • 64 км 110 кВт-ын цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугам,дэд станц
  • Баяжуулах үйлдвэрийн технологийн усан хангамжийн 14 км урт ус татах шугам хоолой, барилга байгууламж
  • Ажилчдын амьдрах кемп, дэд бүтцийн хамт
II үе шатны хөрөнгө оруулалт
  • Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр  /DRI буюу Iron Nugget/

 

2014 оны 3 сарын 31