МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Монгол гурилаа голдог цаг нэгэнт өнгөрчээ

Монголчууд бид оросоос оруулж ирсэн гурилыг “урсдаггүй”, сайн гурил хэмээн бууз баншаа хийж, чанарыг нь гайхаж ирсэн. Тэгвэл өнөөдөр Монголын хамгийн анхны ХӨХ ТАРИАНЫ ГУРИЛын "Эрдэнэт гурил"  үйлдвэрийн ХИШИГ гурил нь чанараараа ямар ч гурилаас дутахгүй гэдгийг Нүүдэлчин группийнхэн  хамт олныхоо дунд зохион байгуулсан гурилын  амталгаагаараа  нотоллоо.

Нүүдэлчин группийн Хүний нөөцийн менежер Булган хөх тарианы Хишиг гурилаар кекс, жигнэмэг, булочик зэргийг хийж туршиж үзсэн нь маш амттай болж, олон хүмүүс таалагдсан байна.

Хөх тарианы гурилын хэрэглээг хүний биед ашиг тустай хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Монгол улс гадаадаас 100 хувь хөх тарианы гурилыг импортлодог баисныг “Эрдэнэт гурил”  ХХК эх орондоо үйлдвэрлэдэг болжээ.

Хөх тарианы гурилан бүтээгдэхүүн нь олон төрлийн эрдэс бодис өөртөө агуулсан, хүнийг удаан хугацаагаар цатгалан байлгадаг тул биеийн жингээ тогтмол барихад үр нөлөөтэй гэх мэт олон талын ашиг тустай.

Хэрвээ та гэртээ хөх тарианы ХИШИГ гурилаар амттан хийж туршиж үзэхийг хүсвэл дараах жорнуудыг танд санал болгож байна:

 

  1. Жимстэй жигнэмэг

Орц:     

·         Хөх тарианы гурил – 2 аяга

·         1-р гурил – 1 аяга

·         Давс – 1/3 цайны халбагаар

·         Хөөлгөгч – 1 цайны халбага

·         Халуун ус – Аяганы 3/4

·         Ургамлын тос – ½ аяга

·         Хатаасан жимс – Үзэм – 1 стакан

·         Интоор – 1,5-2 стакан

·         Корица амтлагч – 1-2 цайны халбага

Жигнэмэг хийх:               Хатаасан жимсийг сайн угаагаад халуун усанд дэвтээнэ. Дэвтээсэн жимсний усыг шавхаад, блиндерт хийн жижиглэн нухаж болгоно. Корица болон бусад амтлагчийг нэмж хийнэ. 2 төрлийн гурил дээр хөөлгөгч, ургамлын тос нэмж хутгана. Тостой гурил дээр халуун усаа хийн зуураад нухна. Хэсэг байлгасны дараа дахин нухаж, нимгэн элдээд, дээрээс нь хатаасан жимсний нухашаа тарааж түрхэнэ. Ороомог хэлбэрт оруулаад 1.5 см зузаантай хэрчинэ. Листээ тослоод 200 градуст 20 минут жигнэнэ.

 

2. Хөх тарианы кекс

Орц:     

·         Гурил – 150 гр

·         Өндөг – 3 ширхэг

·         Зөөхий – 4 хоолны халбага

·         Элсэн чихэр – 5 хоолны халбага

·         Хөөлгөгч – 1 цайны халбага

Кекс хийх:          Өндөг, элсэн чихрээ сайн хутгаад, зөөхий нэмнэ. Гурил, хөөлгөгч 2-ийг өөр саванд холиод, өндөг, элсэн чихэр дээрээ нэмж хийнэ. Листээ тослоод 180 градуст 20-25 минут жигнэнэ.

 

3. Хөх тарианы булочка

Орц:     

·         Гурил – 500 гр

·         Дрож – 30 гр

·         Өндөг – 3 ширхэг

·         Цөцгийн тос – 100 гр

 

Булочка хийх:

Цөцгийн тос дээр өндөг, элсэн чихрээ хийн хутгана. Дээр нь хөөлгөсөн дрож, гурилаа нэмээд сайн хольж зуурна. Гурил өтгөн, хатуу байвал бүлээн сүү хийж, шингэвтэр болгоод дулаан газарт истэл нь байлгана. 180 – 200 градуст 20-25 минут жигнэнэ.

4. Хөх тарианы жигнэмэг

Орц:     

·         Гурил – 2 стакан

·         Элсэн чихэр – 3 хоолны халбага

·         Өндөг – 2 ширхэг /зөвхөн шарыг нь хийнэ/

·         Зөөхий – 2 хоолны халбага

·         Сода – ½ цайны халбага

·         Масло – 50 гр

Жигнэмэг хийх:               Өндөг, элсэн чхирээ хольж хутгаад,  дээр нь хайлуулсан масло нэмнэ. Хутгасны дараа хүйтэн зөөхий нэмнэ. Гурил дээрээ сода хийн холиод,  зуурмаг дээр хийн зуурна. Зуурсан гурилаа нимгэн элдээд хэлбэртэй зүсэж 200 градуст 15 минут жигнэнэ.

                

2015 оны 1 сарын 27