МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Монголд франц үнээ ихэрлэжээ

 

Франц улсаас Өндөр ашиг шимт Монтбельярд  үүлдрийн үнээг Нүүдэлчин группийн “Хишигтэн Нүүдэлчин” ХХК Монголд оруулж нутагшуулж, Монголын анхны жишиг фермийг байгуулан амжилттай ажиллаж байгаа билээ. 

Тус фермийн 4117 дугаартай “Дэлгэрхангай” нэртэй үнээ нь 2014.11.22-ны өдөр   хоёр ихэр тугалыг онц хүндрэлгүй төрүүлж, Нүүдэлчин фермд ихэрлэсэн анхны тохиолдол болжээ. Төрсөн тугалыг Нүүдэлчин фермийн хамт олон ихэд билэгшээн “Хишигтэн”, “Нүүдэлчин” хэмээн нэрлэсэн бөгөөд  2 ихэр эм тугал нь тус бүр 26кг жинтэй төржээ.

 

Таван хошуу мал, тэр дундаа тугал, унага, ботго ихэрлэж төрөх тохиолдол тийм ч элбэг биш аж. Салбарын яамнаас мэдээлж буйгаар жилд дунджаар нийт малын 2-3 хувь нь л ихэрлэдэг байна. Монголын эрс тэс уур амьсгалтай нутаг орны нөхцөлд франц үнээ хэрхэн сайн зохицож чаддагийн тод жишээ боллоо.

2014 оны 11 сарын 25